Бүх нийтийн биеийн тамир, багийн спорт, залуусын бие бялдар, спортын хөгжлийг дэмжиж, Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг Үндэсний дээд лигт "Танан гарьд" багийг амжилттай оролцуулж, энэ баг 2013 оны лигийн аваргаар тодорсон.

Бид соёл урлагийн арга хэмжээг дэмжсээр ирсэн бөгөөд ДБЭТ-ын гоцлол дуучин, Монгол улсын гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэгийн "Angel of Music" бие даасан тоглолтыг ивээн тэтгэсэн.