Бүх төрлийн мэргэжлийн хариуцлагын даатгал
Иргэдийн даатгал

Бүх төрлийн мэргэжлийн хариуцлагын даатгал

ЮУГ ДААТГУУЛАХ ВЭ?

  • Энэхүү даатгалын зүйл нь даатгуулагчийн ажил мэргэжлийн алдаа, түүний санаатай бус үйл ажиллагааны улмаас гуравдагч этгээдэд учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус ашиг сонирхлын хариуцлага байна.

ЯМАР ЭРСДЭЛЭЭС ДААТГУУЛАХ ВЭ?

  • Даатгалын эрсдэл нь Даатгуулагчийн ажил мэргэжлийн алдаа, түүний санаатай бус үйл ажиллагаа байна.                       

ДААТГАЛЫН ХУРААМЖИЙГ ХЭРХЭН ТООЦООЛОХ ВЭ?

  • Хураамжийн хувь хэмжээг тухайн мэргэжлийн онцлог, даатгуулагчийн мэргэжлийн ур чадвар шалтгаалаад даатгагч даатгуулагч нар харилцан тохиролцоно.
  • Даатгуулагч даатгалын хураамжийг төлсөн өдрөөс эхлэн даатгал хүчин төгөлдөр болох бөгөөд даатгалын үргэлжлэх хугацааг даатгагч даатгуулагч нар харилцан тохиролцоно.

ДААТГУУЛАХАД ШААРДЛАГАТАЙ БИЧИГ БАРИМТУУД

  • Даатгуулагчийн нэр /Албан байгууллага эсвэл даатгуулагчийн овог нэр/.
  • Мэргэжлийн үнэмлэхний дугаар.
  • Даатгуулагчийн регистрийн дугаар /Байгууллага эсвэл даатгуулагчийн регистрийн дугаар/.
  • Даатгуулагчийн хаяг, утасны дугаар.

НӨХӨН ТӨЛБӨР АВАХДАА ЯМАР МАТЕРИАЛ БҮРДҮҮЛЭХ ВЭ?

  • Нөхөн төлбөр олгохыг хүссэн даатгуулагчийн өргөдөл.
  • Даатгалын баталгааны эх хувь.
  • Хохирол гарсан шалтгаан, хохирлын зүйлийг тогтоосон акт материал.
  • Мэргэжлийн холбогдох байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт.
  • Хохирлын үнэлгээний акт.
  • Хохирлын байдал, орчинг харуулсан фото зураг.
  • Шүүхийн шийдвэр.
  • Хохирогчийн эмчлүүлсэн тухай магадлагаа болон эмнэлгийн тодорхойлолт /Уг баримтанд хохирогчийн овог нэр, өвчний онош, эмчлүүлсэн хугацааг тодорхой зааж тамга тэмдгээр баталгаажуулсан байна/.
  • Тахир дутуугийн тэтгэврийн дэвтрийн хуулбар.
  • Даатгалын тухай хуулийн 8.4 заасан дээрх материал
  • Цахим үнэмлэхний хуулбар
Эрсдэл Эрсдэл
Үндсэн эрсдэл Бусдын амь нас, эрүүл мэнд
Нэмэлт эрсдэл Бусдын эд хөрөнгө
Шүүхийн зардал
ДҮН
Эрсдэлүүд Эрсдэлүүд Бараа, бэлэн бүтээгдхүүн Хагас боловсруулсан бүтээгдхүүн
Үндсэн Байгаль
Нэмэлт Галын
Ус алдалт
Хулгай, дээрмийн
ДҮН 0.0% 0.0% 0.0%
Хамгаалагдах эрсдэлүүд Хураамжийн хувь Хамгаалагдах хувь
1 Замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл 100%
2 Байгалийн эрсдэл 100%
3 Галын эрсдэл 100%
4 Биет зүйл унах, түүнд оногдох 100%
5 Зориулалтын зогсоол гражид байх үеийн 80%
6 Жижиг эд ангийн хулгай 100%
7 Их биеийн хулгай 70%
8 Дурийн жолооч жолоодох үеийн 90%
9 Батлагдсан замын усан гармаар гарах үеийн 50%
  Нийт  

Гишүүн нэвтрэх

ШИНЭЭР БҮРТГҮҮЛЭХ

НУУЦ ҮГЭЭ МАРТСАН?