Зээлдэгчийн гэнэтийн ослын даатгал
Иргэдийн даатгал

Зээлдэгчийн гэнэтийн ослын даатгал

ХЭН ДААТГУУЛАХ ВЭ?

  • Зээлийн гэрээ хийх өдрийн байдлаар 16 нас хүрсэн Монгол улсын иргэн, Монгол улсад түр оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэн нь ирээдүйд орох тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлс, тогтмол шинжтэй орлого, өөрийн өмчлөлийн аль эсхүл захиран зарцуулах зөвшөөрөлтэй хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөө барьцаалан банк, банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан зээл авч буй зээлдэгч.

ЯМАР ЭРСДЭЛЭЭС ДААТГУУЛАХ ВЭ?

  • Байгалийн
  • Ахуйн эрсдэл 
  • Техниктэй харьцах үеийн эрсдэл
  • Мал амьтдын нөлөөгөөр үүсэх эрсдэл
  • Гуравдагч этгээдээс учруулсан эрсдэл

ДААТГАЛЫН ХУРААМЖИЙГ ХЭРХЭН ТООЦООЛОХ ВЭ?

  • Даатгуулагч даатгалын хураамжийг төлсөн өдрөөс эхлэн даатгал хүчин төгөлдөр болох бөгөөд даатгалын үргэлжлэх хугацаа зээлдэгчийн зээлийн гэрээнд тусгасан зээл дуусах өдрөөр хязгаарлагдах дээд хязгаар нь 12 сар хүртэл байна.
  • Зээлдэгчийн зээлийн гэрээг банк, банк бус санхүүгийн байгууллагын шийдвэрээр сунгасан тохиолдолд өмнөх зээлийн гэрээнд байгуулсан даатгалын хугацаа дуусгавар болсон тооцох бөгөөд энэхүү сунгалтын шийдвэрээр нэмэлтээр байгуулсан зээлд дахин даатгалын хураамжийг төлнө.
  • Хураамжийн хувь хэмжээг зээлдэгчийн авсан зээлийн төрөл, хугацаа, хүүний хувь зэрэг онцлогоос шалтгаалан харилцан адилгүй байна.

ДААТГУУЛАХАД ШААРДЛАГАТАЙ БИЧИГ БАРИМТУУД

  • Овог нэр
  • Регистрийн дугаар
  • Гэрийн хаяг
  • Ажлын хаяг
  • Утас
  • Зээлийн гэрээ, Зээл төлөх хуваарь

НӨХӨН ТӨЛБӨР АВАХДАА ЯМАР МАТЕРИАЛ БҮРДҮҮЛЭХ ВЭ?

  • Даатгуулагч, түүний хууль ёсны төлөөлөгчийн нөхөн төлбөр авахыг хүссэн дэлгэрэнгүй өргөдөл, эсхүл тухайн банк, банк бус санхүүгийн байгууллагын нөхөн төлбөр хүссэн албан тоот.
  • Цахим үнэмлэхний хуулбар
  • Зээлдэгчийн нас барсаныг батлах гэрчилгээ, тахир дутуугийн зэрэглэл тогтоосон эмнэлэгийн магадлагаа
  • Нас барсан, тахир дутуу болсон тухайг тодорхойлсон мэргэжлйин байгууллагын баримт, бичиг
  • Банк, банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга
  • Даатгалын тухай хуулийн 8.4 заасан дээрх материал
Эрсдэл Эрсдэл
Үндсэн эрсдэл Бусдын амь нас, эрүүл мэнд
Нэмэлт эрсдэл Бусдын эд хөрөнгө
Шүүхийн зардал
ДҮН
Эрсдэлүүд Эрсдэлүүд Бараа, бэлэн бүтээгдхүүн Хагас боловсруулсан бүтээгдхүүн
Үндсэн Байгаль
Нэмэлт Галын
Ус алдалт
Хулгай, дээрмийн
ДҮН 0.0% 0.0% 0.0%
Хамгаалагдах эрсдэлүүд Хураамжийн хувь Хамгаалагдах хувь
1 Замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл 100%
2 Байгалийн эрсдэл 100%
3 Галын эрсдэл 100%
4 Биет зүйл унах, түүнд оногдох 100%
5 Зориулалтын зогсоол гражид байх үеийн 80%
6 Жижиг эд ангийн хулгай 100%
7 Их биеийн хулгай 70%
8 Дурийн жолооч жолоодох үеийн 90%
9 Батлагдсан замын усан гармаар гарах үеийн 50%
  Нийт  

Гишүүн нэвтрэх

ШИНЭЭР БҮРТГҮҮЛЭХ

НУУЦ ҮГЭЭ МАРТСАН?