MEFIN-ий улсуудын гамшгийн эрсдэлийг даатгалаар бууруулах талаар явуулж буй сорилт, туршлагын гарын авлага

   Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ болон Азийн Бага, дунд орлоготой иргэдэд зориулсан даатгалын зах Зээлийн зохицуулалтыг сайжруулах зорилго бүхий бүс нутгийн хөтөлбөр (RFPI Asia) хүрээнд үйл ажиллагаа явуулж буй MEFIN сүлжээний гишүүн орнууд гамшгийн эрсдлийн даатгал, гамшгаас урьдчилан сэргийлэх асуудал дээр тодорхой санаачилга гаргаж, гишүүн орнуудын туршлагаа харилцан солилцжээ.
Хүртээмжтэй даатгалын асуудлаар харилцан мэдлэг, туршлага солилцох MEFIN 
сүлжээний ажлын албанаас боловсруулсан “Гамшгийн эрсдэлийн даатгалын гарын авлага” (Disaster Risk Insurance Manual, DRIM)-д тус сүлжээний улсууд болох Монгол, Балба, Шри Ланка Индонези, Вьетнам, Филиппин улсуудад учирч буй эрсдлүүд, тулгарч буй гамшгийн эрсдлийг бууруулах талаар Засгийн газраас явуулж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулж, даатгалын аргаар гамшгийн эрсдлийг бууруулах эрэлхийлэл, сорилт, туршлагуудыг тоймлон танилцуулжээ.
Уг гарын авлагад эрсдлийг үнэлэх, гамшгийн эрсдлийг бууруулах менежмент, стратегийг хэрэгжүүлсний дараа үлдэж буй эрсдлийг хэрхэн арилгах, даван туулах болон эрсдлийг бууруулах санхүүгийн арга хэрэгслүүд зэрэг олон асуудлыг тусгасан байна.
Ийнхүү Гамшгийн эрсдэлийн талаарх MEFIN холбооны гишүүн 5 орны туршлага үндэслэсэн гарын авлага нь бусад ижил төстэй бүх орнуудад туршлага судалж өөрийн орны эрсдлийн үзүүлэлттэй харьцуулалт хийж бусадтай хуваалцахад нээлттэй байгаа юм.