“Улаанбаатар Хотын Даатгал” ХХК “Хүүхдийнхээ төлөө өнгө нэмье” уриан дор Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн тасагт номын хандивыг өргөв

Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн тасгын номын хандивын үйл ажиллагаа 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулагдсан бөгөөд уг арга хэмжээнд Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Д.Шинэбаяр, Хүүхдийн тасгийн эрхлэгч Хишигжаргал, “Жаргалын хөтөч” Төрийн бус байгууллагын тэргүүн Г.Нямжаргал, “Улаанбаатар хотын даатгал”-ын Багануур дахь салбарын мэргэжилтэн Т.Соёлмаа нар оролцлоо.
Уг нээлтийн үйл ажиллагааг нээж  Эрүүл мэндийн төвийн дарга Д.Шинэбаяр , Багануур дахь салбарын мэргэжилтэн Т.Соёлмаа нар баярын үг хэлэв.
Манай хамт олон тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн тасагт Хүүхдийн дуу, шүлгийн цоморлиг, Монгол ардын үлгэр /олон орны үлгэрүүд/, Буддаг үелж унших ном, Дунд насныханд зориулсан цуврал ном, Танин мэдэхүйн ном, Уран зохиолын ном, Эвлүүлдэг ном /зурагтай/ зэрэг 70 гаруй номын хандивыг өргөлөө.
“Хүүхдийнхээ төлөө өнгө нэмье” уриан дор зохион байгуулагдаж байгаа Хүүхдийн тасгийг номжуулах уг арга хэмжээний үеэр Улааанбаатар Хотын Даатгалын нэр бүхий лого БАТЛАМЖ-ийг хананд байрлуулав.