Эх Үрсийн баярт зориулан Улаанбаатар Хотын Даатгал ХХК

     
 Улаанбаатар Хотын Даатгал ХХК нь Эх Үрсийн баярыг тохиолдуулан “Хүүхэд Бидний Ирээдүй, Эрсдэлгүй Ирээдүйн төлөө хамтдаа” гэсэн уриан доор 5 дугаар  сарын 31, 6 сарын 1, 2-ны өдрүүдэд ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД нийт нийслэлийн  хүүхэд багачууддаа зориулан баярын өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.
Уг өдөрлөгийн үеэр ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД 15 мянга гаруй иргэд хүүхэд багачуудтайгаа ирсэн бөгөөд манай хамт олон хүүхэд бүрийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн “Хүүхдийн гэнэтийн ослын хүртээмжтэй даатгал”-ыг олон нийтэд таниулж, Хүртээмжтэй даатгалын ашиг тусын талаар зөв ойлголтыг түгээж, хүүхэд багачууддаа инээд баяслыг бэлэглэх зорилгоор бяцхан иргэддээ өөрсдийн зүгээс бэлдсэн бэлэг болох хүүхэлдэйн баатрын зургаар гоёх, агаарын бөмбөлөг өгөх зэрэг олон төрлийн сонирхолтой үйл ажиллагааг явууллаа.
Бидний ирээдүй болсон Хүүхэд бүрийг үргэлж инээд хөөрөөр дүүрэн, эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжийг бий болгоход хүн бүрийн хүчин чармайлт зайлшгүй хэрэгтэй.
Хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд өсөн торних боломжийг хамтдаа бүтээцгээе.