Хамтран ажиллагч байгууллага болох Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ ХК-ны нийт ажилтан, албан хаагчдад даатгалын ач холбогдлын талаар сургалт явуулав

     
      Бид хамтран ажиллагч байгууллагын ажилтан албан хаагчдад даатгалын ач холбогдол, үндсэн зарчим, даатгалын салбарын өнөөгийн байдал болон цаашдын чиг хандлагын талаар сургалт явуулсаар ирсэн. Энэ удаад Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ ХК-ны ажилтан, албан хаагчдад хамтран ажиллаж буй даатгалын бүтээгдэхүүний гэрээний зүйл заалт, нөхөн төлбөр олгох нөхцөл, даатгалын бүтээгдэхүүны онцлог ач холбогдлын талаар дэлгэрэнгүй сургалтыг зохион байгууллаа. Мөн мэргэжлийн хариуцлагын даатгал, гэнэтийн ослын даатгал, тээврийн хэрэгслийн даатгалын бүтээгдэхүүний талаар танилцуулж бүтээгдэхүүн тус бүрийн онцлог ач холбогдлын талаар санал солилцов.