Санхүүгийн салбарын төлөөлөгчид Монгол улсад хүртээмжтэй даатгалыг хөгжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ

      

       2018 оны 10 сарын 18-ны өдөр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ, Хүртээмжтэй даатгалын асуудлаар Азийн орнуудын туршлага солилцох MEFIN сүлжээ болон Санхүүгийн зохицуулах хороо хамтран Гамшгийн эрсдлийн удирдлага болон санхүүгийн мэдлэг” семнарыг зохион байгууллаа. Энэхүү семнарт Монгол банк, СЗХ, даатгалын компаниуд болон насан туршийн боловсролын төв зэрэг санхүүгийн салбарын төлөөлөгчид оролцож Монгол улсад хүртээмжтэй даатгалыг хэрхэн хөгжүүлэх, иргэдийн дундах даатгалын болон санхүүгийн боловсролын түвшинг дээшлүүлэх талаар харилцан санал солилцож цаашид хоорондоо хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.  Манай компани нь даатгуулагчиддаа таван төрлийн Хүртээмжтэй даатгалын бүтээгдэхүүнийг хүргэж байгаа бөгөөд цаашид улам бүр даатгалын хүртээмжийг өргөжүүлж иргэн бүрийг гарч болзошгүй эрсдлээс хамгаалах зорилт тавин ажиллаж байна.