Блокчейн технологи дээр суурилсан давхар даатгалын платформыг бий болгохын тулд ZhongA компани нь Шанхай хотын даатгалын зохицуулагчтай хамтран ажиллаж байна.

        ZhongAn Insurance компанийн салбар болох ZhongAn Technology компани нь 2016 оны 11-р сард  үүсгэн байгуулагдсан бөгөөд Ant Financial, Tencent, PingAn зэрэг компаниудтай хамтран ажиллаж BlockTech, AI, дата, cloud тооцоолох технологийн хамгийн сүүлийн үеийн технологийг судлах, хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Тус компанийн  цахим даатгалын бүтээгдэхүүний албаны дарга Ноён Чен Вэй “ZhongAn-ийн Technology инкубатор нь Шанхай хотын даатгалын зохицуулагчтай хамтран блокчейнд суурилсан давхар даатгалын платформ байгуулахаар ажиллаж байгаа” талаар мэдэгджээ.
Энэхүү платформ нь даатгалын гэрээний аюулгүй байдлыг хангах, сайжруулахад чиглэгдсэн ба ZhongAn Technology компанийн цаашдын зорилго болох Хятад дахь даатгалын салбарыг бүхэлд нь өөрчлөхөд асар том үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж Ноён Чэн үзэж байна. Тэрээр "Даатгал нь статистик  үзүүлэлтүүд дээр суурилдаг тул блокчейн нь их хэмжээний өгөгдлийг боловсруулахад туслах болно. Энэхүү технологи нь эрсдлийг удирдах, даатгалын тооцооллыг сайжруулахад ашиглагдана" хэмээжээ.  ZhongAn компани нь Хятад дахь 100 гаруй эмнэлгүүдтэй мэдээлэл хуваалцах гэрээ байгуулж, даатгалын бүртгэлийн баталгаажуулалтын явц болон нөхөн төлбөрийн хүсэлтийг хялбарчилах үйл ажиллагааг явуулсан байна.  Блокчейн ба түүний олон төрлийн програмууд Хятадад ихээр хөгжиж байгаа төдийгүй Хятад улс нь блокчейны талаар улсын хэмжээний бодлогдоо тусгасан анхны улсуудын нэг болсон. Өөрөөр хэлбэл Хятад улсын 2016-2020 он хүртэлх 13 дахь үндэсний хөгжлийн 5 жилийн төлөвлөгөөнд энэ талаар багтсан байна.  ZhongAn Tech нь шинэлэг технологийг судлах тусгай багтай бөгөөд тэд “Бид Блокчейныг бодит амьдралын энгийн хэв маягтай хослуулан ашиглахыг хичээж байгаа” талаар өгүүлжээ. Өнгөрсөн жилүүдэд дэлхий даяар даатгалын салбарын оролцогчид блокчейны ач холбогдлыг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрсөөр байна.  Blockchain консорциум B3i (B3i Services) нь 3-р сард бие даасан компани болон үүсгэн байгуулагдсан ба блокчейны зарим шийдлүүдийг арилжааны зорилгоор боловсруулан ажиллаж байгаа билээ. Энэхүү B3i Services гэж нэрлэгддэг шинэ компани нь даатгалын зах зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний экосистемийг бий болгох зорилготой ажээ.

Эх сурвалж: Asian Insurance Review